images

Тайвань улс сар шинийн баяраар иргэддээ бэлэн мөнгөөр бэлэг барина

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-05


     Тайваний Засгийн газар татварын илүүдэл орлогын зарим хэсгийг хуваах замаар дотоодын иргэддээ нэг хүнд 6000 тайвань доллар олгохоор төлөвлөж байгаа тухай "Free Times" зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Тус улсын засаг захиргааны тэргүүн Су Жэнчан өчигдөр Чонвон усан сангийн бүтээн байгуулалттай танилцсаны дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр дээрх мэдэгдлийг хийжээ. Засгийн газар өнгөрсөн онд татварын илүүдэл орлогоор хуримтлагдсан 380 тэрбум тайвань долларыг хэрхэн ашиглах талаар хэлэлцэж, улмаар 140 тэрбум долларыг иргэдэд бэлэн мөнгөөр хуваарилан тараахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, энэ сарын 22-нд буюу сар шинийн баяраар иргэддээ бэлэг барьж бэлэн мөнгө тараах гэнэ. "Reuters" агентлагт өгсөн ярилцлагадаа Су Жэнчан "Хүүхэд залуусаас өндөр настан хүртэл бүх иргэд эдийн засгийн ололт амжилтын үр шимийг хүртэх эрхтэй" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.