images

Тайланд энэ онд 25 сая жуулчин авна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-04


     Тайландын аялал жуулчлалын газар өнгөрсөн онд тус улсад 11 сая гаруй гадаадын жуулчин ирсэн тухай мэдээлжээ. Эдгээр жуулчдыг улсаар нь ангилж үзвэл Малайзаас хамгийн олон буюу 1.95 сая, Энэтхэгээс 965,000, Лаосаас 845,000, Камбожоос 592,000, Сингапураас 590,000 жуулчин ирсэн байна.  Энэ онд тус улс 25 сая гадаадын жуулчин авах, үүнээс 2.38 их наяд батын орлого олохоор төлөвлөжээ. Мөн  “Тайланд, Хятад хоёр ахан дүүс” уриан дор зэрэг Хятадын жуулчдыг татах аян зохион байгуулж байгаа бөгөөд тус улсаас дор хаяж 5 сая жуулчин авахаар төлөвлөсөн байна. Ерөнхий сайд Праут Чан-о-ча “Бид цар тахлын эсрэг тэмцэж байсан туршлагатай бөгөөд үүгээрээ бахархдаг” гээд “Аялал жуулчлал бол Тайландын орлогын чухал эх үүсвэр юм” хэмээн мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.