images

Японы Ерөнхий сайд Жо Байдентай уулзана

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-04


     Японы Ерөнхий сайд Фүмио Кишида АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай энэ сарын 13-нд Цагаан ордонд уулзахаар болсон тухай “The Japan Times” сонин, “Reuters” агентлаг мэдээллээ. Цагаан ордноос мэдэгдэхдээ, уулзалтын үеэр Хойд Солонгосын баллистик пуужингийн хөтөлбөр, Орос, Украины дайн, Хятад, Тайваны зөрчилдөөн, Энэтхэг-Номхон далайн асуудал зэрэг дэлхийн энх тайван байдалд хамаарах чухал үйл явдлуудын талаар хэлэлцэнэ гэжээ. Харин Японы Ерөнхий сайд өнгөрсөн 12 дугаар сард зарласан дэлхийн хоёрдугаар дайнаас хойших томоохон цэргийн шинэчлэл буюу Токиогийн аюулгүй байдлын шинэ бодлогыг хэлэлцэхээр төлөвлөж буй хэмээн тус улсын Засгийн газрын нэрээ нууцалсан хэд хэдэн эх сурвалж мэдээлсэн байна. Энэ тухай Цагаан ордноос Японы саяхан зарласан Үндэсний аюулгүй байдлын стратегийг Жо Байден бүрэн дэмжинэ хэмээн мэдэгдсэн юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.