120 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн чулуужсан яс олджээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-04
Хятадын Ляонин мужид 120 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн толгойтой, шувуун биетэй хачин жигтэй олдвор олдсон бөгөөд түүнийг судалж эхлээд байна. Хятадын Шинжлэх Ухааны Академийн мэдээлснээр, сээр нуруутан амьтдын судалгааны баг болон палеоантропологийн хүрээлэнгийн судлаачид уг олдворыг олж судалгаа хийсэн тухайгаа “Nature Ecology & Evolution” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлсэн байна. Тэрхүү олдворын гавлын яс нь морфологийн хувьд шувуу гэхээсээ илүү үлэг гүрвэлийн гавлын ястай төстэй болохыг багийнхан тогтоожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.