Канадын засгийн газар цагаач иргэдийг дэмжиж байна
Анд нөхдийн мэдээ
2023-01-04
Канадын засгийн газраас өнгөрсөн онд байнгын оршин суух зөвшөөрөл олгосон цагаачдын тоо 437 мянгад хүрч, шинэ дээд амжилт тогтоосон тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Энэ нь тус улсын засгийн газраас анх тогтоосон 431645 гэдэг тооноос давсан үзүүлэлт бөгөөд 2021 оныхоос 9 хувиар өссөн байна. Эдгээр байнгын оршин суугчид ерөнхийдөө таван жилийн дараа иргэншил авах хүсэлт гаргах боломжтой болдог ажээ. Ерөнхий сайд Жастин Трюдогийн тэргүүлсэн өнөөгийн засгийн газар нь ажиллах хүчний хомсдол болон иргэдийн насжилтын асуудлыг шийдвэрлэхийн тулд өндөр ур чадвартай гадаад ажилчдад иргэншил олгох зэргээр цагаач иргэдийг дэмжих бодлогыг тууштай явуулж байна. Тус улсын Цагаачлалын албаны мэдээлснээр ажиллах хүчний дийлэнх хувийг цагаачид эзэлж байгаа бөгөөд нийт хүн амд эзлэх цагаачдын эзлэх хувь 2011 онд 20.7% байсан бол 2036 он гэхэд 30% болж өсөх төлөвтэй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.