images

Шинэ жилийн үеэр Хятадын дотоодын аялал жуулчлал нэмэгджээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-04


     Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас шинэ жилийн амралтын гурван өдөрт дотоодын аялал жуулчлал өмнөх оны мөн үеэс 0.44 хувиар нэмэгдэж 52.7 саяд хүрсэн хэмээн мэдэгдсэнийг "People's daily" сонин дамжуулав. Ингэснээр жуулчдаас олсон орлого нь 26.5 тэрбум юань буюу 3.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх жилийнхээс дөрвөн хувиар өссөн байна. Хятадын дотоодын аялагчид ихэвчлэн цас мөсний баярт оролцсон аж. Мөн аяллын цахим агентлагуудын мэдээлснээр шинэ жилийн үеэр муж болон хил дамнасан аяллын тасалбар захиалга эрс нэмэгдсэн гэжээ. Тус улс дотоод дахь ”Тэг ковид” бодлогоо огт зогсоогоогүй бөгөөд гамшгийн зэрэглэлээ тодорхой хэмжээнд бууруулаад байгаа юм. Харин 1 дүгээр сарын 8-наас хилээ нээнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.