Дэлхийн шатрын аваргууд амжилтаа давтав
Анд нөхдийн мэдээ
2023-01-03
Казахстаны Алматы хотод Дэлхийн шатрын холбооны шатрын түргэн болон түргэвчилсэн бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж дууслаа. Тус тэмцээнд 50 орны 176 шатарчин оролцсон юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн түргэвчилсэн бодолтын төрөлд 18 настай Казахстаны шатарчин Бибисара Ашаубаева түрүүллээ. Тэрбээр өнгөрсөн жил Варшавт болсон ДАШТ-д мөн тус төрөлд аваргалж хамгийн залуу дэлхийн аварга хэмээн Гиннесийн номд бичигдэж байсан юм. Харин түргэн бодолтын төрөлд өмнө жилийн тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан Хятадын Тан Жонги түрүүлжээ. Улмаар эрэгтэйчүүдийн шатрын түргэн болон түргэвчилсэн бодолтын төрөлд Норвегийн их мастер, дэлхийн аварга Магнус Карлсен түрүүлж, аварга цолоо хадгалжээ. Тэрбээр шатрын түргэн, түргэвчилсэн, сонгодог бодолтын төрлүүдэд бүгдэд нь дэлхийн аварга болсон нэгэн юм. Тус тэмцээнд манай улсаас есөн тамирчин оролцсон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.