images

Солонгосчууд саранд хүрэв

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-01-03


     Өмнөд Солонгосын хөөргөсөн “Danuri” аппарат сарны тойрог замд орсон талаар тус улсын Шинжлэх ухаан, мэдээлэл холбооны яам зарлалаа. “Наймдугаар сарын 5-нд хөөргөсөн хөлөг 145 хоног аялсны эцэст саранд амжилттай хүрлээ” гэж тус яамны дэд сайд О Дэ Сог хэлжээ. “Danuri” гурван оролдлого хийсний эцэст уг тойрог замд орсныг тэрбээр мөн тэмдэглэсэн байна. Өмнөд Солонгосын сансрын анхны аппарат одоогоор секундэд 1.62 км хурдтайгаар сарыг тойрон эргэлдэж байгаа бөгөөд энэ сардаа багтан дэлхийн дагуулын гадаргуу, соронзон орон, гамма туяаг судалж эхэлнэ. Тойрог замд ойролцоогоор нэг жил ажиллахдаа уг аппарат ирээдүйд саран дээр хөлөг буулгаж болох газрыг мөн судлах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.