images

Индонез улс ковидын хоригоо бүрэн цуцаллаа

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-01-03


    Индонез улс коронавирустай холбоотойгоор дотооддоо хэрэгжүүлж байсан бүх хоригоо цуцалснаа шинэ оны өмнөхөн мэдэгджээ. Ерөнхийлөгч Жоко Видодогийн хэлснээр тус улсын иргэдийн дийлэнх олонх эсрэг биеттэй болсон бөгөөд ковидтой холбоотойгоор тавьсан иргэдийн цугларалт, хөдөлгөөний хязгаарлалтууд шинэ жилийн эхний өдрөөс үйлчлэхгүй болсон байна. Эрх баригчид энэ шийдвэрийг гаргахдаа халдварын сүүлийн үеийн мэдээн дээр үндэслэсэн гэдгийг Ж.Видодо онцлон тэмдэглэжээ. Харин гадаадаас ирэх жуулчдын хувьд вакцины бүрэн тунтай, буцах тийзээ авсан байхыг шаардаж байгаа ажээ. 10 дугаар сарын сүүлээр тус улс АНУ, Япон, ОХУ, Герман, Хятад зэрэг 19 орны жуулчдад ковидын халдвартай холбоотой хатуу хяналт тавих болсноо зарлаж байсан юм.         

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.