images

Монголын уран нугараачид “NBA”-ийн тоглолтын үеэр нугарлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-01-03


     Монголын уран нугараачид өнөөдөр сагсан бөмбөгийн “Golden State Warriors”, “Atlanta Hawks” багийн тоглолтыгн нээлтэн дээр уран нугарлаа. “Golden State Warriors” багийнхан жил бүр Бэй Аэриад амьдардаг Ази гаралтай иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Азийн өв соёлын үдэш”-ийг хийдэг аж. Иймд Сан Франциско хот дахь Монголын Ерөнхий консулын газраас спортоор дамжуулан улсынхаа өв соёлыг таниулахаар “NBA”-ийн тоглолтын хөтөлбөрт ийнхүү оролцжээ. Мөн Консулын газраас монголчууддаа тоглолтын 100 ширхэг тасалбар хямдралтай үнээр худалдаалсан бөгөөд АНУ дахь монголчууд очиж уран нугараачдаа дэмжсэн байна. Өмнө нь 2018 оны 12 дугаар сарын 13-нд “Boston Celtics”, “Washington Wizards” багийн тоглолтын дундуур монголчууд морин хуур тоглож, цам харайн, ардын бүжиг бүжиглэж байсан юм. Тус тоглолтыг Америк дахь Монголын элчин сайдын яамнаас “Монгол соёлын үдэш”-ийн хүрээнд санаачлан хийж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.