images

Катарын шонхор, ан агнуурын фестиваль эхэллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-03


     Катарын 14 дэх удаагийн олон улсын шонхор шувуу, ан агнуурын фестиваль 1 дүгээр сарын 1-нд эхэллээ. Уг фестивалийг Катарын Аль Каннас нийгэмлэгээс зохион байгуулдаг бөгөөд энэ жил шейх Жоан Бин Хамад Аль-Танигийн ивээл дор хийж байгаа ажээ. Нэгдүгээр сарын 28 хүртэл үргэлжлэх энэ фестивальд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хамгийн үзэсгэлэнтэй насанд хүрсэн болон залуу шонхрууд оролцох юм. Уг наадамд оролцож буй шонхрууд таван төрөлд өрсөлдөх бөгөөд тэмцээний шагналын сан томоос гадна нэр хүндтэй байдаг. Тодруулбал, ангилал тус бүрд ялсан шонхрын эзэн 100 мянган катар риал буюу 27 мянга орчим ам.долларын шагнал хүртэнэ. Сонирхуулахад арабын орнуудын шонхортой харьцах ёс уламжлал 2010 онд ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн санд бүртгэгдсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.