"Аватар 2” кино үзэгчдийн тоогоороо тэргүүлж байна
Анд нөхдийн мэдээ
2023-01-03
"Аватар 2” кино Хойд Америкт үзэгчдийн тоогоороо 3 удаа дараалан нэгдүгээрт бичигдэж өнгөрсөн оны хамгийн өндөр орлого олсон кино болсон тухай “Bloomberg” мэдээлэв. Жэймс Камероны найруулсан уг кино өнгөрсөн амралтын өдөр Хойд Америкт 63.4 сая доллар олсноор гадаад зах зээлийг оруулаад нийт орлого нь 1.38 тэрбум доллар долларт хүрсэн байна. Дашрамд дурдахад тус кино нь хамгийн өндөр зардлаар бүтсэн бөгөөд одоогийн байдлаар зардлаа нөхөөд цаана нь хангалттай ашиг олохоор байгаа тухай мэргэжилтнүүд хэлжээ. Найруулагч уг киног зардлаа нөхөөд цэвэр ашиг олохын тулд 2 тэрбум долларын орлого олох шаардлагатай тухай ярьж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.