2300 жилийн өмнөх олдвор эх нутагтаа буцаж ирлээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-03
2300 жилийн өмнөх олдвор болох "Ногоон авс" нэртэй олдворыг АНУ эх нутагт нь буюу Египет улсад буцааж өгсөн тухай Английн “ВВС” телевиз мэдээлэв. 2.9 м урттай, нүүрэн хэсэг нь ногоон өнгөтэй энэхүү шарил нь Египетийн сүүлчийн хаант улсын (МЭӨ 664-332) үеийн санваартан Анхенматын авс гэж үздэг ажээ. Үндэстэн дамнасан эртний ховор эдийн наймаачид энэхүү эртний эдийг Египетийн хойд хэсэгт орших Абусир оршуулгын газраас хулгайлж 2008 онд Германаар дамжуулан АНУ руу гаргажээ. Ийнхүү олон хүний гар дамжиж явсаар 2013 онд Хьюстоны Байгалийн шинжлэх ухааны музейн эзэмшилд ирсэн байна. Манхэттэн дүүргийн прокурор Алвин Брэгг өнгөрсөн оны есдүгээр сард уг ховор эдийн тухай нийтэд мэдэгдэж нэг сая гаруй доллар хүрэх үнэ цэнтэй эд болохыг хэлж байжээ. Уг ховор эдийг ух нутагт нь буцаан өгөхөд АНУ-ын Гадаад харилцааны яамны албан тушаалтнууд, Египетийн Гадаад хэргийн сайд Самех Сукри болон бусад хүмүүс байлцсан бөгөөд Каир хотноо энэхүү ёслол болжээ. АНУ-аас Египтэд суугаа Элчин сайдын орлогч Даниел Рубинштейн “Өнөөдрийн ёслол бол АНУ, Египетийн олдвор, соёлын өвийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн урт түүхийн бэлгэ тэмдэг юм” гэж хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.