“ВВС” телевиз хамгийн өндөр хүний эрэлд
Анд нөхдийн мэдээ
2023-01-03
Гана улсын Гамбага тосгонд амьдардаг 29 настай Сулемана Абдул Самед гэгч эр саяхан эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт ортол өндөр нь 289 см байсан тухай орон нутгийн эмнэлэг мэдээлсэн байна. Энэ нь дэлхийн хамгийн өндөр нуруутай хүнээр шалгарч Гиннесийн номонд бичигдээд байсан Турк улсын иргэн 251 см өндөртэй Султан Көсенээс даруй 40 см-ээр өндөр үзүүлэлт юм. Энэ мэдээг баталгаажуулахын тулд “ВВС” телевизийн баг Гана улсад зорин очиж түүний өндрийг хэмжиж үзэхэд анх тус нутгийн эмнэлэгийн мэдээлснээс бага буюу 224 см байжээ. Тэрээр таарах гутал олддоггүй тул машины дугуйн резинээр хийсэн гар хийцийн шаахай өмсдөг ажээ. Телевизийн багийнхан түүнд дэлхийн хамгийн өндөр хүнээс 30 см-ээр намхан байгаа тухай хэлэхэд тэрбээр “Би цаашид ч бас өснө шүү дээ. Удахгүй тийм дайны өндөр болох байх” гээд ийм ер бусын өндөр нуруутай болгож төрүүлсэн бурханд талархдаг тухайгаа хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.