images

Норвеги: 2025 он гэхэд бензин болон дизель автомашины худалдааг зогсооно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-03


     Өнгөрсөн жил Норвегид зарагдсан 10 автомашины найм нь цахилгаан хөдөлгүүртэй байжээ. Тус улсын Авто тээврийн холбооны хэвлэлийн мэдээнд энэ тухай мэдээлсэн бөгөөд өнгөрсөн онд зарагдсан шинэ автомашины 79.3 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байсан нь өмнөх оныхоос 14 хувиар өссөн үзүүлэлт болохыг “AFP” агентлаг мэдээлжээ. Энэ нь мөн цахилгаан автомашины борлуулалтын хувь хэмжээгээр дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Тус улсад цахилгаан автомашины борлуулалтаараа “Tesla” хоёр дахь жилдээ тэргүүлж байгаа бөгөөд түүний дараа “Volkswagen” орсон байна. Норвеги улс 2025 он гэхэд бензин болон дизель түлшээр ажилладаг автомашины худалдааг зогсоох зорилт тавьсан байна. Үүний тулд цахилгаан автомашинд татварын хөнгөлөлт үзүүлэх, хурдны зам ашигласны төлбөр болон нийтийн зогсоолын төлбөрийг бууруулах зэрэг олон төрлийн хөнгөлөлт үзүүлж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.