images

Dogecoin-ий Кабосү нохойн бие сайжрав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-03


     Интернэт хэрэглэгчдийн дунд алдартай Японы 17 настай Кабосү нохой анх 2013 онд меме буюу шог зурагт дүрслэгдэж байсан бөгөөд түүний зургийг ашиглан тухайн жилийн сүүлээр хоёр программист криптовалют гаргасан юм. Харин нохойны эзэн Ацүко Сүто өнгөрсөн Зул сарын үдэш цахим сүлжээнд нохойгоо хорт хавдар тусч хоол идэж, ус ууж чадахгүй байгаа тухай нийтэлжээ. Үүний дараа интернэт хэрэглэгчид түүнд ихэд санаа зовж буйгаа илэрхийлсэн бөгөөд өнгөрсөн баасан гарагт Ацүко дахин цахим сүлжээндээ дахин мэдэгдэл хийхдээ “Кабосү хоолоо идэж, хангалттай ус ууж, цэцэрлэгт хүрээлэнгээр богино зайд алхаж чаддаг болсон. Түүнийг ийм хурдан тэнхэрч байгаад гайхаж байна. Кабосүгийн гайхамшиг та бүхний залбирал, дулаан хүсэлгүйгээр бий болохгүй байсан” гэжээ. Анх эзэн нь нохойны зургийг цахим сүлжээнд тавихдаа “dog” буюу нохой гэж бичихдээ “doge” хэмээн алдаж бичснээр маш хурдан олны анхаарлыг татсан юм. Иймд программист залуус ердөө хоёр цагийн дотор dogecoin хийж байжээ. Тус койныг 2021 онд Илон Маск “Ард түмний цахим мөнгө” гэж хэлснээр үнэ нь 4000 хувь өссөн юм. Хэдийгээр цахим мөнгөний үнэ унахад дагаад унасан ч энэ койн цахилгаан машин үйлдвэрлэгч “Tesla” компанийн хүлээн зөвшөөрсөн цорын ганц криптовалют ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.