Хятадад сугалааны тасалбарын борлуулалт нэмэгджээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-03
Хятадын Сангийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн оны 11 дүгээр сард сугалааны тасалбарын борлуулалт жилийн өмнөхөөс 56.6 хувиар нэмэгдэж 51.8 тэрбум юань буюу 7.44 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл нь хөлбөмбөгийн ДАШТ байсан аж. Тодруулбал, 11 дүгээр сарын сүүлчээр ДАШТ эхлэхэд спортын салбарыг дэмжих зорилгоор сугалаа гаргасан нь өмнөх оны мөн үеэс 94.6 хувиар өсөж 38.77 тэрбум юанийн борлуулалт хийсэн байна. Гэвч халамжийн тогтолцоог дэмжих сугалааны тасалбарын борлуулалт 0.8 хувиар буурч, 13.08 тэрбум юань болжээ. Харин 2022 оны эхний 11 сарын байдлаар Хятадад сугалааны тасалбарын борлуулалт 362.8 тэрбумд хүрч өмнөх жилээс 6.4 хувиар өссөн ажээ. Хятадын сугалааны менежментийн журмын дагуу тасалбарын борлуулалтаас олсон мөнгийг захиргааны зардал, нийгмийн халамжийн төсөл, шагналын санг санхүүжүүлэхэд зарцуулдаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.