Венесуэл, Колумби улс харилцаагаа сэргээж хилээ нээлээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-02
Хил залгаа оршдог Венесуэл болон Колумби улс дипломат харилцаагаа сэргээснээр иргэд харилцан зорчих боломжтой боллоо. Энэ сарын 1-ний өдөр хоёр орны төлөөлөгчид Колумбийн Норте де Сантандер, Венесуэлийн Тачира мужуудыг холбосон Тиендитас олон улсын гүүрний хөдөлгөөнийг сэргээж байгаагаа мэдэгдэв. Тус гүүрийг долоон жилийн өмнө хэсэгчлэн хаасан ч 2019 онд Венесуэлийн засгийн газраас олон тооны чингэлэг байрлуулснаар бүрэн хаагдаад байсан билээ. 2200 км үргэлжлэх урт хилээр холбогдсон хөрш хоёр улс өнгөрсөн хугацаанд дипломат харилцаагаа таслах хэмжээнд хүртэл харилцаа нь хурцдаж байлаа. Харин өнгөрсөн жил зүүний үзэлтэй Густаво Петро анх удаа Колумбийн ерөнхийлөгчөөр сонгогдсоноор хоёр орны харилцаа хэвийн болсон юм. Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро "Твиттер" хуудсандаа "Бид ах дүү Колумби улстай хилийн зурвасыг хэвийн болгох үйл явцыг үргэлжлүүлнэ" гэж бичжээ. Цаашид хоёр улс худалдааны эргэлтийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тус хоёр улсын худалдааны эргэлт 2008 онд хамгийн дээд буюу 7.2 тэрбум доллар хүрч байсан бол сүүлийн үед харилцаа таагүй болсноор энэ үзүүлэлт 400 сая доллар хүртэл буурчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.