images

Венесуэлийн эдийн засаг 17 хувиар өсжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-02


     Венесуэлийн төв банкнаас өнгөрсөн баасан гарагт мэдэгдэл хийхдээ эдийн засгийн бүх салбар эерэг өсөлттэй байж 2022 оны эхний гурван улиралд тус улсын эдийн засаг өмнөх оны мөн үеэс 17,73 хувиар өссөн тухай зарлажээ. Тодруулбал, нэгдүгээр улиралд бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиж ДНБ 17.45 хувиар өссөн бол хоёрдугаар улиралд 23.3, гуравдугаар улиралд 13.22 хувиар өссөн аж. Үүнийг задалбал, нийтийн салбарын бараа бүтээгдэхүүн 20.03, хувийн салбарынх 15.55 хувиар нэмэгдсэн байна. Мөн 54.35 хувийн өсөлттэй тээвэрлэлт, хадгалалт, 39.61 хувийн өсөлттэй үйлдвэрлэл, 25.28 хувийн өсөлттэй арилжааны салбарууд хамгийн өндөр өсөлттэй салбарууд байсан гэв. Түүнчлэн түүхий нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлаа сэргээхэд чиглэсэн менежментын бодлого хэрэгжүүлснээр өнгөрсөн оны 1-9 дүгээр сард газрын тосны салбар нь 27.09 хувиар өсжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.