“Green group” ажилтнууд, харилцагчдаа нийт хоёр тэрбум төгрөгөөр шагнав
Чихэнд чимэгтэй
2023-01-02
Үндэсний үйлдвэрлэгч "Green” групп 15 жилийн ойгоо тэмдэглэж, жил бүр хийдэг “Green Pride” ёслолын үеэрээ оны шилдэг ажилтан, харилцагчдаа урамшуулсан шагналын хэмжээ хоёр тэрбум төгрөг болжээ. Тодруулбал, “Diamond Pride” шагналын эзэн болсон нэг ажилтан 100 сая төгрөг, “Gold Pride” шагналын эзэн болсон зургаан ажилтан тус бүр 30 сая төгрөгөөр гэр бүлээрээ Дубайд аялах эрхийн бичгээр шагнуулсан байна. Мөн 2022 оны шилдэг таван ажилтнаа тус бүр 20 сая төгрөгөөр, 15 жилийн турш хамтран ажиллаж буй Төрийн соёрхолт дуучин, “Green Group”-ийн Бизнес хөгжлийн зөвлөх Д.Болд, МУГЖ, дуучин Б.Сарантуяа нарыг Монголбанкны Эрдэнэсийн сангаас гаргасан дурсгалын мөнгөн зоос, 30 сая төгрөгөөр урамшуулжээ. Түүнчлэн “Дэлхийгээр аялъя” хөтөлбөрийн хүрээнд 2022 онд шилдгээр шалгарсан 15 харилцагчаа дэлхийгээр аялах эрхийн бичгээр шагнаснаас гадна группийн Ерөнхий захирал нь мөн нэг харилцагчийг гэр бүлээрээ Дубай хотоор аялах эрхээр шагнасан аж.
“Green Group” нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, барилга, үл хөдлөх, санхүү, хөрөнгө оруулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, “Талын Монгол”, “Лапша”, “Сакура”, “Манка”, “Слава” зэрэг брэнд бүтээгдэхүүнтэй бөгөөд энэ жил 20 брэндийн 500 гаруй нэр төрлийн 35 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Мөн “Актив Гарден” төслийн хүрээнд Монголд хамгийн анхны трапецан хэлбэртэй орон сууцны барилгыг барьсан юм. Улмаар улсад 22 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.