images

Хятад улс Гадаад хэргийн шинэ сайдтай боллоо

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-01-02


     Хятадын Гадаад хэргийн шинэ сайд Цинь Ган шинэ оны өмнөх өдөр ажлаа хүлээж авлаа. Цинь Ган нь 1992 оноос дипломат албанд ажиллаж, Хятадын гадаад харилцааны албаны хэвлэл мэдээллийн асуудлыг голчлон хариуцаж байжээ. 2005-2010 онд Хэвлэл мэдээллийн газрын дэд захирлаар ажиллаж байхдаа сэтгүүлчдийн асуултад ил шулуун хариулдгаараа олны анхаарлыг татсан юм. Тэрбээр Тяньжин хотод төрсөн, 1988 онд Бээжингийн Олон улсын харилцааны их сургуулийг дүүргэсэн бөгөөд 2010 оноос хойш Их Британид суух Элчин сайд, Хятадын ГХЯ-ны дэд сайд, 2021 оноос АНУ-д Элчин сайдаар ажиллаж байв. Өдгөө 56 настай Цинь Ган Хятадын гадаад харилцааны түүхэн дэх хамгийн залуу сайдын нэг болж байна.

     Өмнөх сайд Ван И нь БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүнээс гадна ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн болж дэвшжээ. Тэрбээр Хятадын Гадаад хэргийн сайд нар дотроос Монголд хамгийн олон удаа айлчилсан хүн болж түүхэнд үлдэв. Ван И сайдын хувиар хамгийн анх 2014 онд, улмаар 2015, 2018, 2020, 2022 онд манайд айлчилжээ. Харин төрийн тэргүүнээ дагаж айлчилсан, ГХЯ-нд газрын дарга байхдаа айлчилсныг нь оруулбал 10 гаруй удаа болох юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.