Баянхонгор аймаг гэр хорооллоо дахин төлөвлөнө
Чихэнд чимэгтэй
2023-01-02
Баянхонгор аймаг гэр хорооллын газраа дахин төлөвлөж, инженерийн шугам сүлжээ тавих ажлыг энэ онд эрчимжүүлэхээр болжээ. Улсын төсвийн 27 тэрбум төгрөгөөр тус аймгийн гэр хорооллыг дахин төлөвлөж, агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах, өмчлөлт газраа үнэ цэнтэй болгоход иргэдэд дэмжлэг үзүүлэх юм. Тухайлбал аймгийн төвийн долоон багт дулааны болон, гадна дулаан хангамжийн 4620 метр шугам, бохирын 17100 метр шугам, 3800 метр гадна цахилгаан, 2070 метрийн гадна холбоо, халаалтын зуухны болон ус дулаан дамжуулах төвийн барилга, хоёр бохир усны насосны станцын барилга, дэд өртөөний зургаан барилгыг төлөвлөөд байгаа ажээ. Мөн Баянхонгор сумын 143 айлын газрыг дахин төлөвлөлтөд оруулж, 1900 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлуудыг гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тус аймаг энэ онд 2.4 тэрбумын төсвөөр таван багт дулаан хангамж, цэвэр бохир усны шугам тавьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.