Дархан-Уул: Уушгины хүнд хагалгаатай хүүг эмчлэв
Чихэнд чимэгтэй
2023-01-02
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт өнгөрөгч оны 12 дугаар сарын 13-ны өдөр долоон сартай, уушгины хүнд хатгалгаатай хүү хэвтжээ. Хүү маш бага буюу гурван килограмм жинтэй, биеийн байдал нь хүнд байсан аж. Хүүхдийн тасгийн эмч, сувилагч нар 16 хоногийн турш тасралтгүй эмчилснээр хүү хэвийн жиндээ орж эдгэрчээ. Энэ хугацаанд хүүд Дарханы аутимзтай хүүхдүүдийн холбооны ээж нар болон Дарханы Фэйсбүүк группын гишүүд хамтран хувцас, сүү, живх гэх зэрэг хэрэгтэй зүйлсийг нь хандивласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.