images

Тува дуучин 10 жилийн дараа дахин Монголд тоглоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-02


     Тува улсын дуучин Сайнхо Намтчулак энэ сарын 4-ний өдөр Монголд тоглолт хийхээр болжээ. Хөөмий, уртын дуу, хэл хуур зэргийг электро бүжиг, техно хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг тэрбээр 2013 онд манай улсад бүрэн хэмжээний тоглолтоо хийж байжээ. Энэ удаагийн тоглолтоор хуучин болон шинэ уран бүтээлүүдээсээ толилуулахаас гадна “Survival Songs Of Ene-Sai” хэмээх шинэ цомогт орсон бүтээлээсээ танилцуулах гэнэ. Тус тоглолтыг Харгислалын театраас зохион байгуулж буй бөгөөд Something's brewing хамтлаг дуучин Намчулактай хамтран тоглохын зэрэгцээ "Elastic Lights” хамтлаг, залуу артист DJ Odissey уран бүтээлээ толилуулна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.