images

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-01-02


    Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 4-ний хурлаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн 550 мянган төгрөг болгосон билээ. Улмаар энэ шийдвэрийг улсын хэмжээнд 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө буюу сард 550 мянган төгрөгний цалин хөлс авахаар тогтоосон тул энэ шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгөөс 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Мөн 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр улиралд багтаан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос шинэчлэн тогтоох ажээ. Хуульд зааснаар тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалингийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.