images

Оны шилдгээр шатарчин хүүхдүүд шалгарав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-12-31


     Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 30 дахь жилдээ “Оны онцлох хүүхэд” шагналын эздийг тодруулж, өчигдөр шагналыг гардуулав. Энэ үеэр тив дэлхийд оюун ухаанаараа Монголынхоо нэрийг гаргасан дөрвөн шатарчин оюун ухааны спортын төрөлд “Оны онцлох хүүхэд” боллоо. Тодруулбал, Энэтхэгийн Ченнай хотноо болсон дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад түрүүлж алтан медаль хүртсэн Б.Мөнгөнзул, Румыны Мамайа хотноо болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 15-16 насны охидын ангилалд алтан медаль хүртсэн Д.Мөнхзул, Панамын Панама хотноо болсон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 10-11 насны охидын ангилалд алт, Индонезийн Бали хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 11-12 насны охидын ангилалд хүрэл медаль хүртсэн М.Маргад, Мальта улсын Мельееха хотноо болсон шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний U2000 ангилалд түрүүлсэн Н.Содбилэгт нарыг шагнажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.