Шинэ оны эхний өдөр "Нарны галт тэрэг" хөдөлнө
Чихэнд чимэгтэй
2022-12-31
"Улаанбаатар төмөр зам" компани шинэ оны эхний өдөр хамгийн анхны аяллаа "Нарны галт тэрэг” зорчуулснаар эхлүүлэх гэж байна. Төмөр замын Зорчигч тээврийн алба, Аялал жуулчлалын төв хамтран галт тэргээр аялах тусгай хөтөлбөр боловсруулсан бөгөөд энэ хөтөлбөрөөр бол “Нарны галт тэрэг” өглөөний 6 цагт "Улаанбаатар" төв буудлаас зүүн тийш "Хангай" өртөө рүү хөдөлнө. "Хангай" өртөөнд гадаад, дотоодын жуулчид иргэдэд нар харах ёслол зохион байгуулж, морин хуурын тоглолт, цамын бүжиг болох гэнэ. Нар харах аяллын галт тэрэгний тасалбарын үнэ том хүн 50 мянга, хүүхэд 30 мянган төгрөг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.