images

Хятадаас Юрийн галавын үеийн үлэг гүрвэлийн араг яс олдлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-30


    Хятадын өмнөд нутгийн Юньнань мужийн есөн сууринаас 2020 оны сүүлчээс үлэг гүрвэлийн олдвор олноор олдсон тухай тус мужийн захиргаанаас мэдээлжээ. Иймээс Хятадын ШУА-ын Сээр нуруутан амьтдын палеонтологи, палеоантропологийн хүрээлэн яаралтай малтлага хийхээр болсон байна. Тус мужийн нутгаас олдож буй үлэг гүрвэлийн араг яс газрын хөрсөнд гүехэн булагдсан байсан бөгөөд ясны хэлбэрээр нь хялбар таних боломжтой байсан аж. Судалгааны урьдчилсан мэдээгээр олдворуудын нэг нь Юрийн галавын дундаас сүүл үеийнх бол бусад нь Юрийн галавын эхэн үед амьдарч байсан гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.