Хятад улс Мьянмарын Үндэсний театрыг засварлаж дуусав
Анд нөхдийн мэдээ
2022-12-28
Хятад улс Мьянмарын Янгоны Үндэсний их театрыг засварлаж дууссан тул өчигдөр тус улсын Засгийн газарт төслөө хүлээлгэн өглөө. Театрын засварын ажил 173 сая юанийн өртөгтэй бөгөөд 2019 оны 8 дугаар сард эхэлж энэ оны 11 дүгээр сард дууссан байна. Ийнхүү театрын барилгыг стандартын дагуу орчин үеийн хэв загвартай болгож, ажилчдад нь зохих сургалт хийжээ. Уг театрыг мөн л Хятад улс 1987-1991 оны хооронд барьж өгсөн байна. Тухайн үед театрыг 215 сая орчим мьянмар кяатын өртгөөр барьснаас 150 саяыг нь Хятад улс, үлдсэнийг нь Мьянмарын тал гаргаж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.