Улаанбаатар төмөр зам шинэ жилийн хөтөлбөртэй аялал зохион байгуулав
Чихэнд чимэгтэй
2022-12-28
Шинэ оныг угтан Улаанбаатар төмөр зам тусгай хөтөлбөртэй аялал зохион байгуулж эхэллээ. Энэ удаа "Санта Клаус" хүүхдийн галт тэргийг Улаанбаатар-Дарханы чиглэлд явуулсан байна. Энэ үйл ажиллагааг төмөр замын алба нэгтгэл, вагон депо, Аялал жуулчлалын төв хамтран зохион байгуулжээ. Тус аялалд төмөр замын 13 ажилтан 30 хүүхдийн хамт аялсан байна. Мөн аялалд гарахын өмнө хөтөлбөрийн дагуу өвлийн өвгөн хүүхдүүдэд бэлэг тараасан ажээ. Түүнчлэн замын турш хүүхдүүд шинэ жилийн уур амьсгал оруулан чимэглэсэн вагон дотор цагийг хөгжилтэй өнгөрөөж, аав ээжийн хамтаар Дархан хотоор аялж, Хүүхдийн төмөр замд зочилжээ. Энэ аялал үүгээр дуусахгүй бөгөөд он солигдох мөчид "Нарны галт тэрэг"ийг явуулахаар төлөвлөөд байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.