images

Эрээн-Гуанжоугийн өндөр хурдны зам ашиглалтад орлоо

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2022-12-28


     Хятадын Эрээн боомтоос тус улсын өмнөд дэх Гуанжоу хот хүртэл тавьсан өндөр хурдны замын барилгын ажил дуусчээ. Тус төслийн хамгийн сүүлийн багц болох Эрээн-Сайхан тал хэсгийн өргөтгөл өнгөрсөн долоо хоногт дууссанаар Хятадын умард ба өмнөд нутгийг холбосон хамгийн урт хурдны зам ийнхүү албан ёсоор ашиглалтад оржээ. Нийтдээ 2685 км урт энэ замын төслийг Өвөр Монголын Лүчао компани хэрэгжүүлсэн байна. Өмнөд Хятадын улс төр, эдийн засаг, соёлын төв болсон Гуанжоу хот нь Гуандун мужийн нийслэл бөгөөд Бээжин, Шанхайн дараа ордог Хятадын гурав дахь том хот юм. 126 сая хүн амтай Гуандун муж нь сүүлийн жилүүдэд эдийн засгийн үсрэнгүй хөгжлөөрөө улсдаа илэрхий тэргүүлэх болсон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.