“Tesla” Хятадад автомашин цэнэглэх 10 мянга дахь цэгээ байгуулав
Анд нөхдийн мэдээ
2022-12-28
Америкийн “Tesla” компани Хятадад цахилгаан автомашин цэнэглэх 10 мянга дахь цэгээ байгуулсан талаар “Bloomberg” мэдээлэв. Тус компанийн 9000 дахь ийм цэг өнгөрөгч 9 дүгээр сард Хунань мужид баригдсан бол 10 мянга дахь нь Шанхай хотын санхүүгийн дүүрэг Люжязүйд байрлажээ. Тэгвэл хамгийн анхны цэнэглэгч станц мөн Шанхайд 2014 онд нээгдэж байсан бол 2016 онд нийт Хятад улс дахь цэнэглэх цэгийн тоо 100-д хүрсэн юм. Энэ оны 12 сарын байдлаар “Tesla” дэлхий даяар 4470 станц, 40432 цэнэглэх цэгтэй болоод байгаа бөгөөд нэг станцад дунджаар 9 цэг ноогддог. Хятадын хувьд тус компани Хятадын 320 хотод 1500 гаруй станцтай болоод байна.
“Tesla”-гийн Шанхай дахь үйлдвэр өнгөрөгч сард 100 мянган цахилгаан машин үйлдвэрлэснээр нэг сарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ нь дахин шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн юм. 2022 оны эхний 11 сарын байдлаар Шанхайн үйлдвэрт 650 мянган цахилгаан машин үйлдвэрлэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.