images

Лалын шашинт Саудын Арабт Зул сарын баярын уур амьсгал оржээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-28


     Саудын Арабт энэ өвөл Зул сарын баярын ер бусын уур амьсгалтай байгаа нь угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салманы нээлттэй хаалганы бодлоготой холбоотой гэж Английн өдөр тутмын сонинууд мэдээлжээ. Зул сарын баярын үеэр тус улсын нийслэл Рияд хотын худалдааны төвийн дэлгүүрүүд гацуур мод худалдаалж, орчноо баярын уур амьсгал оруулан чимэглэсэн тухай “Guardian” сонин мэдээлсэн байна. Аль ч дэлгүүрээс хонх, иштэй чихэр, Санта Клаусын малгай, цасан ширхэг зэргийг худалдан авах боломжтой байгаа бөгөөд зарим газар гацуур мод хүртэл чимэглэсэн байгаа ажээ. Саудын Арабын эрх баригчид тус улс нь исламын шашны өлгий нутаг гэдгийг онцолж, олон нийтийн газар бусад шашны зан үйлийг хатуу хориглодог. Ийм учраас Христийн шашны уламжлалын дагуу Зул сарын баяр тэмдэглэх нь тус улсын хууль журамтай зөрчилдөж болох ч сүүлийн жилүүдэд энэ тухайд элдэв хориг саадгүй, нам жим байгаа ажээ. Зул сарын баярын уур амьсгалыг хүлээн зөвшөөрч байгаа нь тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммедын шинэчлэлийн бодлогын нөлөө хэмээн “FT” агентлаг тайлбарласан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.