Ховд аймагт “Мөнгөлөг шагшуурга” наадам болно
Анд нөхдийн мэдээ
2022-12-28
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ховд аймагт 2023 оны 1-р сарын 19-22-ны өдрүүдэд өвлийн аялал жуулчлалд тулгуурласан “Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээ 2023 оны 1 дүгээр сарын 21-ноос 22-ны өдрүүдэд Хар ус нуурын байгалийн цогцолбор газарт болно. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан “Мөнгөлөг шагшуурга-2023” цас мөсний баяр наадмыг Баруун Монголын угсаатны онцлогийг хадгалсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулах ажээ. Арга хэмжээний хүрээнд угсаатнуудын баярын жагсаал, Монгол туургатны мөсний сурын харваа, монгол шагайн наадгай, мөсний барилдаан, “Ice drift” уралдаан, бүргэдийн үзүүлбэр, “Тэмээчин”, “Адуучин” тэмцээн, “Алтайгаа магтъя” язгуур урлагийн тоглолт, “Олон угсаатны өвлийн гоёл” наадам зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.