Туркийн нутгаас эртний Грекийн домгийн бурхдын уран баримал олджээ
Анд нөхдийн мэдээ
2022-12-27
Археологичид Туркийн Кутахья мужийн эртний Айзоной хотоос Грекийн домгийн бурхдын ховор уран баримлууд олсон тухай тус улсын “Daily Sabah” сайт мэдээлэв. Эртний хотоос Анталья дахь хамгийн сайн хадгалагдаж үлдсэн Зевсийн сүмийг илрүүлсэн бөгөөд 15 мянган хүний суудалтай театр, түүний хажуугаас 13.5 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэн, баганатай гудамж, таван гүүр, дэлхийн анхны арилжааны захын барилга олсон аж. Энэ тухай малтлага судалгааны багийг ахалж буй профессор Гөкан Кошкун "Маш сайн хадгалагдсан уран баримлууд 2.1 метр өндөр бөгөөд бүгд 2000 жилийн өмнөх үед хамарна" гэжээ. Тус судалгааны баг 80 хүний бүрэлдэхүүнтэй, 20 техниктэйгээр тус хотын театр, цэнгэлдэх хүрээлэн болон бусад чухал газруудыг малтан судалж буй. Айзоной хот нь МЭӨ 3000 жилийн өмнө оршиж байсан Прижийн айзанитчуудын амьдарч байсан гол суурин юм. Тус хот Зевсийн сүмийн бүтээн байгуулалтаас эхлээд гайхамшигт барилгуудаараа түүхэнд алдартай аж. Уг хотыг археологичид 1970 оноос судалж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.