Финлянд, Швед улс НАТО-д элсэнэ
Анд нөхдийн мэдээ
2022-12-27
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Финлянд, Швед улс тус байгууллагад элсэх үйл явц ирэх онд албан ёсоор шийдэгдэх болсон тухай “DPA” агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрбээр “Хоёр улс тус байгууллагад нэгдэн орохыг баталгаажуулах үйл явц хугацаандаа дуусна гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэжээ. Хойд Европын дээрх хоёр орон Европын холбооны гишүүн боловч геополитикийн шатгаанаар АНУ болон НАТО-гоос зай барьсаар ирсэн юм. Гэвч Украинд дайн дэгдсэнтэй холбоотойгоор аюулгүй байдлын асуудал хурцадсан тул төвийг сахих статусаасаа татгалзаж 5 дугаар сард НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан ажээ. НАТО-д элсэхэд 30 гишүүн орон бүгд санал нэгтэй зөвшөөрсөн байхыг шаарддаг. Ирэх оны эхээр тус байгууллагад элсэх асуудал нь эцэслэн батлагдахаар байгаа Унгараас гадна Финлянд, Швед улсыг НАТО-д элсэхийг зөвшөөрөөгүй цорын ганц улс бол Турк юм. Турк улс эхэндээ тус улсууд "террорист" гэж зарлагдсан хүмүүсийг ивээлдээ авч хамгаалдаг гэсэн үндэслэлээр уг хоёр улсыг элсүүлэхийг эсэргүүцэж байсан бөгөөд дараа нь тэднийг зохих байгуулагад нь шилжүүлэн өгөх амлалт авсны дараа эсэргүүцлээ буцаан татсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.