images

“Avatar: The Way of Water” 20 хоногийн дотор 900 сая долларын орлого олов

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2022-12-27


     Найруулагч Жэймс Камероны бүтээл "Avatar:The Way of Water" кино Англид энэ сарын 6-нд, АНУ-д 16-ны өдөр нээлтээ хийснээс хойш 900 сая долларын тасалбар борлуулжээ. Үүнээс дотооддоо 254 сая, олон улсын зах зээлээс 601 сая долларын орлого олсон байна. Өнөөдрийн байдлаар энэ кино 2022 онд нээлтээ хийсэн кинонуудаас орлогоороо тавдугаарт бичигдэж байгаа юм. Уг жагсаалтыг "Top Gun:Maverick” 1.48 тэрбум долларын орлогоор тэргүүлж байгаа бол “Jurassic World: Dominion” нэг тэрбум доллар, Doctor Strange in the Multiverse of Madness 952 сая доллараар удаалж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.