images

Катарын буяны байгууллага Судан эмэгтэйчүүдэд шарах шүүгээ хандивлав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-27


     Судан дахь Катарын буяны байгууллага тус улсын эдийн засгийг дэмжих төслүүдийн нэг хэсэг болгон эмэгтэйчүүдийг дэмжихээр нарийн боов хийх тоног төхөөрөмжүүд хандивлажээ. Тусламжид шарах шүүгээ, гурил зуурагч, холигч, газ зэрэг багтсан бөгөөд тус байгууллагын ивээн тэтгэдэг өнчин хүүхдүүдийн ээж болох 17 эмэгтэй энэ төслийн үр ашгийг хүртэж байна. Төсөлд хамрагдсан эхчүүд баяртай байгаагаа илэрхийлсэн бөгөөд тухайлбал, гурван хүүхдийн ээж Сондос Мудави “Шинэ төхөөрөмжтэй болсноор нарийн боовны үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой боллоо. Энэ төсөл миний болон гурван өнчин охины минь амьдралд шаардлагатай хэрэгцээг хангахад тусална гэж итгэж байна” гэжээ. Катарын буяны байгууллага 1990 оны эхнээс Суданы орон нутгийн байгууллагуудтай хамтран төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус байгууллага зөвхөн 2013 онд гэхэд л 180 мянга гаруй судан хүнд тусалж, үүнд 15 сая гаруй катар риал зарцуулжээ. Одоогоор уг байгууллага 13 мянган өнчин хүүхдийг ивээн тэтгэж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.