Катар улс Туркийн бондод хоёр тэрбум долларын хөрөнгө оруулна
Анд нөхдийн мэдээ
2022-12-27
Катар улс Анкарагийн гадаад валютын нөөцийг дэмжих зорилгоор ирэх нэгдүгээр сард гаргах хоёр тэрбум долларын өртөг бүхий Туркийн бондыг худалдаж авах төлөвтэй байна. Энэ ажлын хүрээнд аль хэдийнэ нэг тэрбум долларын гэрээ байгуулсан тухай Туркийн талаас “Reuters” агентлагт мэдээлжээ. Мөн 11 дүгээр сард Турк, Катарын талууд 10 тэрбум хүртэлх долларын санхүүгийн хэлэлцээр хийсэн аж. Энэ тухай Туркийн албаны хүн “Ирэх сарын эхний долоо хоногт авах хоёр тэрбум доллароос гадна бид нийт 10 тэрбум долларын хөрөнгө оруулалтаас 2-3 тэрбумыг нь авах төлөвлөгөөтэй байгаа” хэмээн ярьжээ. Тус хоёр орон найрсаг харилцаатай бөгөөд Туркийн Ерөнхийлөгч “Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр тус улсад айлчилж Египетийн Ерөнхийлөгч Абдел-Фаттах Эл Сиситэй уулзсан юм. ДАШТ-ий хамгаалалтад Турк улс голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэнд хамгийн багадаа 3000 турк цагдаа ажиллажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.