Турк улс байгалийн хий олборлоно
Анд нөхдийн мэдээ
2022-12-27
Турк улс Хар тэнгис дэх байгалийн хийн нөөцөө нэмэгдүүлж ирэх жилээс байгалийн хий олборлож эхлэхээр болсон байна. “Bloomberg” болон “Reuters” агентлагийн мэдээлснээр тус улсын ерөнхийлөгч Режеп Эрдоган Анкарад болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ Хар тэнгис дэх байгалийн хийн нөөц 710 тэрбум шоо метр байх тооцоо гаргаснаа мэдэгджээ. Энэ нь өмнөх тооцооноос 31 орчим хувиар өссөн үзүүлэлт ажээ. Хар тэнгис дэх байгалийн хийн хамгийн том орд болох Сакарьягийн хийн ордын нөөц нь анх тооцоолсон 540 тэрбум шоо метрээс 17,2 хувиар өссөн буюу 652 тэрбум шоо метр үзүүлэлт гарсан тухай ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Мөн тэрбээр Сакарьяагийн ордын ойролцоо 58 тэрбум шоо метр нөөцтэй байгалийн хийн шинэ орд нээсэн тухай хэлжээ. Тус улсын засгийн газар Хар тэнгисийн байгалийн хийн ордоос олборлолтыг дээд хэмжээгээр ашиглаж чадвал хэрэгцээнийхээ гуравны нэгийг хангах боломжтой гэж үзэж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.