Хятад улс цар тахлын хатуу хориог цуцална
Анд нөхдийн мэдээ
2022-12-27
Хятад улс гадаадаас ирж буй зорчигчдын хорио цээрийн дэглэмийг энэ сарын 8-ны өдрөөс эхлэн цуцлахаар болсон байна. Тус улсын Эрүү мэндийн үндэсний комисс болон Хорио цээрийн нэгдсэн газар цар тахлын А зэрэглэлийн хатуу хориог цуцлах болсноо мэдэгдээд, улсын хилээр орж гарахтай холбоотой хорио цээрийн дэглэмийг оновчтой болгох арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх болсноо зарлалаа. Ингэснээр ирэх оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн хилийн чанадаас ирэгсдийг зориулалтын зочид буудал гэх мэт тусгаарлах байгууламжаар нэвтрүүлэхгүй, зөвхөн гэрийн хорио цээрийн дэглэм тогтоох болон тодорхой хугацаанд эрүүл мэндийн хяналтад байх арга хэмжээ авах юм байна. Гадаадын иргэд тус улсад нэвтрэхээсээ 48 цагийн өмнө PCR-ын шинжилгээ өгч, хариу сөрөг гарсан тохиолдолд хилээр нэвтрэх боломжтой болжээ. Түүнээс гадна өндөр настнуудын вакцинжуулалтын хэмжээг цаашид эрчимжүүлж, хүнд болон өндөр эрсдэлтэй бүлэгт вакцины хоёр дахь тунг хийх болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.