images

Герман улс ирэх зун гэхэд цар тахлаас бүрэн ангижирна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-27


     ХБНГУ-ын хамгийн том их сургуулийн эмнэлэг болох Берлин хотын Чаритэ эмнэлгийн Вирус судлалын төвийн захирал Кристиан Дростен цар тахлын дэгдэлт тус улсад буурч, төгсгөлийн шатандаа орж байгаа тухай мэдээлжээ. Тэрбээр Германы “Tagespiegel” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Энэ өвөл өнгөрөхөд Германы хүн амын дархлаа ямар ч вирусийг даваад гарах чадвартай болох болно. Ирэх зун гэхэд ямар нэгэн халдварт вирусийн тухай яриа гарахгүй” гэсэн байна. Хятад улсад корона 19 хурдацтай тархаж байгаа талаар тэрбээр "Хятадын хамгийн том алдаа бол оршин суугчид, ялангуяа өндөр настнуудад цар тахлын эсрэг вакцин хийлгэх ёстой гэсэн ухамсар байхгүй байна" гээд Герман болон Европын орнуудын хийсэн хамгийн шийдвэртэй, зөв алхам бол вакцинжуулалт байсныг онцолжээ. Мөн тэрбээр цар тахлын эсрэг ямар нэгэн шийдвэртэй арга хэмжээ даруй аваагүй бол тус улсад энэ өвчнөөр нэг сая гаруй хүн нас барах байсныг хэлсэн байна. Түүнээс гадна тус улсын Халдварт өвчин судлалын төвийн ахлах шинжээч Кристиан мөн дээрхтэй адил мэдээлэл хийжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.