50 агуу жүжигчний жагсаалтад хэн хэн оров?
Анд нөхдийн мэдээ
2022-12-27
Америкийн шоу бизнесийн гол сэтгүүл “Empire” дэлхийн түүхэн 50 агуу жүжигчний жагсаалтыг, уншигчдын дунд явуулсан санал асуулгын дүнд үндэслэн гаргажээ. Ийм тооны хүмүүсийг сонгосноос биш эрэмбэлээгүй энэ жагсаалтад Дэнзел Вашингтон, Том Хэнкс, Мэрилин Монро, Роберт Дэ Ниро, Бэтт Дэвис, Натали Портман, Жин Хэкмен, Хит Лэджер, Кэтрин Хэпбөрн, Том Круз, Леонардо Ди Каприо, Тильда Суинтон, Сэмюэль Л.Жэксон, Тоширо Мифүнэ, Николас Кэйж, Хэмфри Богарт, Виола Дэвис, Кэйт Бланшетт, Марлон Брандо, Алэк Гиннесс, Майкл Кэйн, Мишэль Йео, Том Харди, Грета Гарбо, Филип Сэймур Хоффман, Жэк Николсон, Мэрил Стрип, Кристиан Бэйл, Мишэль Уильямс, Энтони Хопкинс, Гэри Өүлдмэн, Флорэнс Пью, Сидни Пуатье, Жулианна Мур, Шах Рукх Кхан, Бастер Китон, Шарлиз Терон, Лоуренс Оливьэ, Кэйт Уинслет, Пенелопа Круз, Аль Пачино, Фрэнсис Макдорманд, Хоакин Фэникс, Ингрид Бэргман, Морган Фриман, Пол Ньюмэн, Оливия Колман, Дэниэл Дэй-Льюис, Жэймс Стюарт, Николь Кидман нар оржээ.
Киноны төрөлжсөн сайт IMDb үүний өмнөхөн 2022 оны хамгийн алдартай жүжигчнийг шалгаруулсан юм. Кино оддын албан ёсны вэб хуудсыг үзсэн тоонд үндэслэсэн энэ шалгаруулалтад куба-испани гаралтай, өдгөө 24 настай жүжигчин бүсгүй Ана дэ Армас тэргүүлсэн юм. Тэрбээр энэ жил Холливүүдийн домогт од Мэрилин Монрогийн тухай “Blonde” хэмээх киноны гол дүрийг бүтээсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.