images

Хятадад бүтээж буй нисдэг машины үнэ 140 мянган доллар байна

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2022-12-27


     Хятадын компанийн бүтээж буй дэлхийн анхны нисдэг машин худалдаанд хэзээ гарах, үнэ нь ямар байх талаар “Bloomberg мэдээлэв. Уг машиныг үйлдвэрлэгч “Aero HP стартап компанийг 2013 онд үүсгэн байгуулсан Чжао Дэлигийн хэлснээр “Хpeng” хэмээх энэ машиныг 2025 он гэхэд бөөнөөр үйлдвэрлэн олон нийтэд худалдахаар төлөвлөөд буй бөгөөд үнэ нь ойролцоогоор 140 мянган доллар байх гэнэ. Мөн Хятад улс даяар уг машиныг борлуулах сүлжээ байгуулж чадвал үнийг нь бууруулж болох аж. Дөрвөн цахилгаан хөдөлгүүр, найман сэнстэй “Хpeng” машин нь ихэнхдээ замаар явах бөгөөд түгжрэл үүссэн нөхцөлд нисдэг байхаар бүтээж байгаа юм. Уг машины загварыг өнгөрөгч 11 дүгээр сард олон нийтэд танилцуулсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.