Оросын хатан хааны алтан тамгыг дуудлагаар худалдав
Анд нөхдийн мэдээ
2022-12-27
Оросын хатан хаан II Екатеринагийн хэрэглэж байсан хувийн алтан тамгыг Их Британид болсон дуудлага худалдаан дээр 22.9 мянган паундаар худалджээ. “Daily Mail” сонинд бичсэнээр арслан, морь дүрсэлсэн энэ тамгыг алдартай дархан Чарльз Браун 1780 онд бүтээсэн гэнэ. Оросоос Англид ирээд нэг хэсэг алга болсон байсан энэ тамгыг үнэт эдлэлийн нэртэй мэргэжилтэн Дэйзи Хартли нэгэн айлын хөрөнгийг үнэлж байгаад жигнэмэгийн хуучин төмөр хайрцагнаас олсон байна
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.