“Монгол-Хөх тэнгэрийн орон” гэрэл зургийн үзэсгэлэн Сөүлд гарав
Анд нөхдийн мэдээ
2022-12-27
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам хамтран Сөүл хотын Дондэмүн дүүрэгт энэ сарын 24-ний өдөр “Монгол-Хөх тэнгэрийн орон” хөдөлгөөнт гэрэл зургийн үзэсгэлэн гаргав. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, Байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Ган-Өлзий нар оролцож үг хэллээ. Байгалийн гэрэл зурагчин Г.Ган-Өлзий нь Монголын байгаль, ховордсон ан амьтан, хотжилтыг харуулсан шилдэг бүтээлүүдээрээ оролцжээ. Элчин сайд Э.Сарантогос “Монгол иргэд хамгийн ихээр оршин сууж, ажиллаж амьдарч буй БНСУ-аас уг үзэсгэлэн гараагаа эхлэж буй нь Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа, иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлд Монгол Улсын Засгийн газар ач холбогдол өгч буйн илэрхийлэл юм. Хоёр улсын ард иргэд хоорондын найрамдалт хамтын ажиллагаа, ойр дотно нөхөрлөлийг улам бэхжүүлэхийн төлөө түүх соёлоо сурталчилж, харилцан ойлголцол, итгэлцлийг улам бүр гүнзгийрүүлэх шаардлагатай. Энэ нь манай хоёр улсын стратегийн түншлэлийн бат бэх үндэс суурь юм” хэмээн онцлон тэмдэглэлээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.