Ди Каприо ам мурийсан хөршийнхөө байшинг худалдаж авчээ
Анд нөхдийн мэдээ
2022-12-27
Холливүүдийн жүжигчин Леонардо Ди Каприо барилгын ажлаас болж хэдэн жилийн өмнө муудалцсан хөршийнхөө байшинг худалдаж авчээ. Лос Анжелес хотын Бөрд Стритс гудамжинд амьдардаг тэрбээр тэрхүү байшинг 10.5 сая доллароор авсан гэнэ. 2007 онд Ди Каприо өөрийнхөө газар дээр сагсан бөмбөгийн талбай барьсанд хөрш айлын эхнэр нөхөр хоёр уг барилгын ажлаас болж өөрсдийнх нь эзэмшил газарт хохирол учирсан хэмээн түүнтэй шүүхдэлцсэн юм. Улмаар тэд 2009 онд маргаанаа шүүхээс гадуурх журмаар шийдвэрлэсэн билээ. Өнгөрсөн намар тэрхүү айлын эзэгтэй нас барсан бөгөөд нөхөр нь удалгүй ийнхүү байшингаа Ди Каприод зарсан байна. 1960-аад онд барьсан энэ байшин гурван унтлагын өрөө, дөрвөн халуун усны өрөө, гадаа усан сантай ажээ. Ди Каприо гурван жилийн өмнө Лос Анжелес хотод авсан өөр нэг байшингаа энэ оны эхээр 4.9 сая доллароор зарсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.