images

"Их 7"-гийн сайд нар Украинд туслахаа амлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-27


     "Их 7"-гийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Украин улсын батлан хамгаалахад шаардлагатай байгаа хөрөнгө, тэр дундаа цэргийн техник, агаарын довтолгооноос хамгаалах техник хэрэгсэл зэргийг хангах тал дээр хүчин чармайлт гаргахаар амласан тухай Германы Гадаад хэргийн сайд Анналена Бэрбок мэдэгдлээ. Сайд “Их 7”-гийн сайд нартай цахим уулзалт хийсний дараа дээрх мэдэгдлийг хийжээ. Тэд Украиныг агаарын довтолгооноос хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх нь энгийн иргэдийн амь насыг аварч, дайны гамшгаас урьдчилан сэргийлэхэд хамгийн их ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Гадаад хэргийн сайд нар Украин улс тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа бүрэн хамгаалахад санхүүгийн болон материаллаг тусламж, мөн хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах үүрэг хүлээсэн талаар Бэрбок сайд мөн мэдэгдэв. Мөн ОХУ-ын авсан эдийн засгийн хориг арга хэмжээг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.