images

Хятадаас ирсэн нохой Америкийн онгоцны буудалд 4 сар амьдарчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-27


     Төрөөд удаагүй байхдаа Сан-Франциско хотын онгоцны буудал дээр хаягдсан “Polaris” нэртэй гөлөг онгоцны буудлын ажилчдын асаргаанд дөрвөн сар амьдарсан тухай “Washington Post” сонин мэдээлжээ. Хятадаас ирсэн нэгэн зорчигч түүний эзэн байсан бөгөөд дөрвөн сарын өмнө тус нисэх буудлын гааль дээр орхижээ. Тэрбээр тэжээвэр амьтан улс дамжуулан тээвэрлэх тухай журамд заасан холбогдох бичиг баримт авч яваагүй бөгөөд энэ шалтгаанаар саатуулагдсан нохойгоо орхиод явсан байна. Журам ёсоор бол гааль дээр орхигдсон амьтныг анх ирсэн нутаг руу нь буцаах, эсвэл тус нисэх буудлын албанд шилжүүлэх ёстой байтал дээрх хоёр замын алийг нь ч сонголгүй нисэх буудлын ажилчид авч үлджээ. Бизнес класс зэрэглэлээр нисэж ирсэн түүнийг суудлынх нь нэрээр “Polaris” гэж нэрлээд ажилчид асаргаандаа авсан аж. Ингээд холбогдох журмын дагуу янз бүрийн арга сүвэгчилсний эцэст 4 сарын дараа хилээр нэвтрүүлж чадсан байна. Энэ хугацаанд нохой “Terminal” киноны гол дүрийн баатар шиг нисэх буудал дээр амьдарчээ. Хилээр нэвтэрсний хойно тус хотын амьтан хамгаалах газрын мэдэлд очсон бөгөөд удалгүй түүнийг шинэ эзэн нь асарч авчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.