Дэлхийн шатрын холбооны нэг сая долларын шагналын сантай тэмцээн эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2022-12-27
Казахстаны Алматы хотод Дэлхийн шатрын холбооны шатрын түргэн болон түргэвчилсэн бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12 дугаар сарын 25-нд эхэллээ. Тус тэмцээнд 50 орны 176 шатарчин оролцож байгаа аж. Тухайлбал Норвегийн их мастер, дэлхийн аварга Магнус Карлсен, АНУ-ын их мастер Хикарү Накамүра, Итали-Америкийн их мастер Фабиано Каруана, Оросын их мастер Ян Непомнящий болон бусад алдартай тамирчид хүрэлцэн ирсэн байна. Мөн эмэгтэйчүүдийн ангилалд Энэтхэгийн Конеру Хампи, Хятадын Тан Жонги, Гүржийн Нана Загнидзе, Оросын Александра Горячкина, Казахстаны Жансая Абдумалик, Бибисара Ашаубаева нар өрсөлдөнө. Тус тэмцээн 12 дугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд нэг сая долларын шагналын сантай юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.